Челси 4:0 Тоттенхэм

Өчигдөр Примьер лигийн 29-р тойргийн тоглолтуудыг эхлүүлж Челси болон Тоттенхэм Хотспур клубуудын тулаан боллоо. Стэмфорд бридж цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод Челси 4:0-ээр Тоттенхэмийг буулган авснаар Примьер лигийн хүснэгтийн эхний дөрөвт орох хүслийг нь дахин зогсоолоо.
Хоёрдугаар хагаст Самуэль Это болон Эден Хазард нар гоолдсон бол тоглолтын төгсгөлд Демба Ба хоёр ч гоол чөлөөт цохилтоор өрсөлдөгч багийнхаа хаалганд шигтгэснээр тоглолт өндөрлөсөн юм.
Ингэснээр Челси клуб 29-р тойрогт 66 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Хоёр болон гуравдугаар байранд жагсаж байгаа Ливерпуль болон Арсенал клубүүд 59 оноотой Челсигээс 7 оноо зайтай болж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ