Тээврийн хэрэгслийн өсөлтийг бууруулах талаар санал асуулга эхэллээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийслэлээс шат дараатай цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч Тээврийн хэрэгслийн механик өсөлтөөс хамаарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна гэжхолбогдох байгууллагаас тайлбарладаг.

Тиймээс тээврийн хэрэгслийн механик өсөлтийг багасгах,хаврын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд одоо мөрдөж байгаа зохицуулалтаас гадна цаашидшинээр ямар зохицуулалт хийх талаар“Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс3 дугаар сарын 3-наас эхлэн олон нийтээс цуврал санал асуулга явуулж байна.

Эхний санал асуулгад нийт 660 гаруй иргэн саналаа өгснөөс гадна 800 гаруй иргэн www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан санал хүсэлтээ илэрхийлжээ.
Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд“Автомашины механик өсөлтийг зохистой хэмжээнд барихын тулд ямар зохицуулалт шинээр хийх шаардлагтай гэж Та үзэж байна вэ?” гэсэн санал асуулгыгявуулж байна.

Нийслэлийн иргэн та санал асуулгад оролцохыг хүсвэлНЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn-ээр орж тус хуудсын доод хэсэгт байрлах асуултаас сонгон хариулт өгөөрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ