Дорнод аймагт нефтийн 7 автомашин шатаж, 2 хүн нас баржээ


Петрочайна дачин тамсаг компанийн нефть олборлолтын 19-р талбайд гал түймэр гарч, ачилт хийдэг автомашинууд шатаж, хүний амь эрсдээд байна гэж Шинэ суваг ТВ Матад сумаас мэдээллээ.
Гал түймэр өчигдөр орой 19 цагаас эхлэн гарсан бөгөөд ачилт хийж байсан 7 автомашин түймэрт өртсөн байна. Дуудлагын дагуу аймгийн төвөөс Онцгой байдал, Цагдаа, Прокурор, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагынхан түймрийн газарт очжээ. Гэвч шатаж буй автомашинд ойртох боломжгүй байгаа аж. Учир нь нефть ачсан автомашинууд дэлбэрэх аюултай тулхориглолтын бүс тогтоосон байна.
Баттай бус мэдээллээр эдгээр автомашинд ажиллаж байсан 2-3 жолооч нас барсан байж болзошгүй байна. Нефть тээвэрлэлтийн жолооч нар цөм Хятад иргэд юм.
Тус компани өнгөрсөн сараас нефть ачилтаа эхлүүлээд байгаа. Тэд БНХАУ-д байрлаж буй хүлээн авагч компанийнхаа байрлал, ажлын цаг зэргээс шалтгаалан нефть тээвэрлэлтийн үйл ажиллагааг оройн цагаар хийх болсон юм.
Бид гал түймрийн нөхцөл байдлын мэдээллийг шуурхай дамжуулсаар байх болно.
Dornod.NET
СЭТГЭГДЭЛ БИЧИХ