Гараашид гарсан гал даамжирсан байж болзошгүй

Петрочайна дачин тамсагийн үйлдвэрлэлийн 19-р талбайд гал гарч, нефть тээвэрлэлтийн авто машинууд шатсан тухай мэдээлсэн билээ. Хэргийн газарт аймгийн хуулийн байгууллагуудаас шинжээчид болон аврах гал унтраах, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг зорилгоор нийт 200 гаруй хүн ажиллаж байна.
Галын шалгаан одоогоор тодорхойгүй байгаа ч гарааш орчмоос гал гарч, улмаар эгнэн зогссон автомашинуудад дамжсан байх магадлалтай аж. Ингэхдээ эгнэн зогсож байсан 10 машины баруун захаас 3 дахь машинд нь анх гал гарч дэлбэрчээ.
Баттай мэдээгээр 2 хятад иргэн машиндаа нас барсан, мөн 70 хувийн түлэгдэлттэй нэг хятад ажилчныг хятад руу яаралтай эмчилгээнд явуулсан байна. Тус компани 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай. Өнөө өглөө хэргийн байдалтай танилцахаар БНХАУ-ын “Дачин ойлфийлд” компанийн ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс ирээд байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ