Хулгайн паспортоор зорчигсод иран иргэд байжээ

Саяхан Малайзын цагдаагийн газрын дарга генерал Халид Абу Бакар сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Түүний мэдээлэлд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа Боинг онгоцонд хулгайн паспортоор суусан хоёр зорчигчийн нэгний талаар дурдсан байв.

Хулгайн паспортоор ниссэн хүн 19 настай иран залуу байж. Тэрээр Бээжингээр дамжин Герман улс руу аялж тус улсад цагаачлан гарах зорилготой явжээ.

Цагдаагийн газраас иран залуугийн Германы Франкфурт дахь ээжтэй нь холбогдон тодруулсны эцэст түүнийг ямар нэгэн террорист бүлэглэлүүдтэй холбоогүй бөгөөд онгоцыг барьцаалах, сөнөөх зорилго агуулаагүй хэмээн мэдэгдлээ.

Тэрээр хулгайн паспортоор Германд цагаачлан аж төрж байгаа төрөл төрөгсдөдөө очихоос өөр зорилгогүй байсан хэмээн баталжээ.

Тэгвэл хулгайн паспортоор онгоцонд нэвтэрсэн нөгөө зорчигч нь ч мөн ираны иргэн бөгөөд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан дэлгээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ