Нисэх, 120 мянгат орчмын сурагчдыг тээвэрлэх автобус явж эхэллээ

Хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээссанаачлан алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх сурагчдын автобусны тусгай маршрутыг гаргаж явуулж эхэлсэн. Эхний ээлжинд “Зүүнсалаа - 36-р сургууль”, “Нарангийн гол - 62-р сургууль”, “Орбит - 36-р сургууль”, “Их наран - 36-р сургууль”, “Баянхошуу - 36-р сургууль” гэсэн 5 чиглэлд сурагчдын автобус үйлчилж байна. Эдгээр маршрут дээр нэмж нийслэлийн Тээврийн газраас 3 сарын 4-нөөс “Нисэх-120” мянгат чиглэлд их багтаамжийн автобусыг үйлчилгээнд явуулж эхэллээ. Эдгээр автобусаар 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх бөгөөд "Автобус нэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ