П.Цагаан: Хүүхдийн паркийг булаасан нөхдүүд нүглээ наминчлах ёстой


Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.
-Урин цаг ирчихлээ. Хүүхэд багачууд маань тоглох газаргүй хэцүүхэн байх шиг байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэрэл гэгээтэй зүйл олон байсан боловч бараан зүйлүүд ч олон байсан. Түүний нэг нь хүүхдийн гэх тодотголтой зүйлс рүү улайран дайрсан, увайгүй амиа хичээсэн, хүүхдийн эрх ашгийн эсрэг олон үйлдлүүд гарсан. Тиймээс ч хүүхдийн гэсэн их олон юм алга болсон. Кинотеатрууд, хүүхэд залуучуудын театр, номын сангууд, хүүхдийн парк мөн дунд сургуулиудын биеийн тамирын талбайг үгүй хийсэн. Хуучин бүх сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай байсан. Гэтэл одоо ихэнх нь байхгүй байна. Үүнд миний сэтгэл их гутардаг. Хүүхэд бол эрх ашгаа хамгаалж тэмцэж чаддаггүй, үүнийг нь далимдуулагсад байна. Нөгөө талаас хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн парк, биеийн тамирын талбайг үгүй хийж байна гэдэг бол орчин үед суудлын өвчин, зурагт компьютерт хэт автах, хөдөлгөөний хомсдол үүсэхэд ихэд нөлөөлж байгаа сөрөг үзэгдэл. Бусад соёлтой оронд бол хүүхдийн биеийн тамирын талбайг үгүй хийнэ гэдэг нь гэмт хэрэг гэж үздэг. Манайд болохоор нүд дасчихсан байна. Товчхондоо хүүхдүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг талбай, орон зайг үгүй хийж байна гэдэг бол хүүхэд залуучуудын ирээдүй, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай адилхан. Энэ хатуу зарчмаар лэнэ асуудалд хандах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ