С.Ганбаатар есөн гишүүнийг АТГ-т шалгуулна гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлыг хянах ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн бөгөөд удахгүй эхлэх ээлжит чуулганаар энэхүү дүгнэлтийг авч хэлэлцэхээр болсон байна.
Харин С.Ганбаатар энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй, “маш муу болсон” гэж тодорхойлж байгаа аж. Тэрээр “Оюутолгой зах зээлийн ханшаас гурав дахин өндөр үнээр цемент авдаг, 20 дахин өндөр үнээр шүгэл авдаг, манайхаас ханган нийлүүлэлтээ авдаг гэж байгаа. Энэ хугацаагаар монголчуудын ногдол ашиг авах хугацаа хойшилно” гэжээ. Хамгийн ноцтой нь Оюутолгойн томоохон ханган нийлүүлэгчид нь нэр бүхий улстөрчид бөгөөд С.Ганбаатарыг өөрийг нь үргэлж муулж бичдэг томоохон нийтлэлч хүртэл тэдний дунд байна гэдгийг тэр хэлээд нэр бүхий есөн гишүүнийг АТГ-т шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна. Мөн эдгээр есөн хүний нэрийг өнөө маргаашгүй зарлаж чадна гэдгээ мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ