Буянт-Ухаад байртай болох мөрөөдөл замхарлаа

Хямд үнэтэй орон сууц нэрээр олон нийтийг тохуурхаж байна
Иргэд хямд үнэтэй орон сууцанд орох боломж бүрдлээ хэмээн алгаа үрчин, баярлаж байлаа. Бүр бүртгэлийн хугацааг нь хүлээн, ТОСК-ийн гадаа бараг л хонож, өнжихөөр төлөвлөж байсан.
Гэвч энэ долоо хоногийн эхнээс бүртгэл эхлэхтэй зэрэгцэн иргэд учрыг нь тодруулж, хужрыг нь тунгаагаад, эцэст нь Буянт-Ухаа хороолол гэдэг нь төр, засгаас зохион байгуулж буй ээлжит тохуурхал гэдгийг ойлгов бололтой.
Тус хороолол руу нийслэлчүүд хошуурч буй ганц шалтгаан нь нэг м.кв-ыг 1.280.000 төгрөг байхаар зохицуулсанд байгаа юм. Гэтэл ёстой л хүсэхэд хясна гээч болж янз бүрийн шалтаг шалтгаанаар өнөөгийн нийгэмд хийж бүтээж яваа иргэд бүртгэлд ч хамрагдаж чадахааргүй болж байна.
Хамгийн түрүүнд энэ хорооллын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувь буюу 700 орчим байрны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулахаар болсон.
Иргэд хямд үнэтэй орон сууцанд орох боломж бүрдлээ хэмээн хэсэгтээ л алгаа үрчин, баярлаж байлаа. Бүр бүртгэлийн хугацааг нь хүлээн, ТОСК-ийн гадаа бараг л хонож, өнжихөөр төлөвлөж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ