Д.Амартүвшин Бакугийн Их дуулгаас алтан медаль хүртлээ

Азербайжаны нийслэл Бакуд болж буй жүдо бөхийн Их дуулгын тэмцээний эхний өдрийн барилдааны финалын барилдаанууд явагдаж байна.
Монгол Улсыг төлөөлөн дөрвөн жүдоч алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Д.Амартүвшин, 66 кг жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Г.Отгонцэцэг, 52 кг жинд А.Цолмон нар амжилттай барилдаж алтан медалийн төлөө үлдээд байгаа. Тэгвэл дөнгөж сая 48 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг Туркийн жүдочид цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртэх боллоо.
Харин 60 кг-ын жинд Бакугийн татамид зодоглосон ОУХМ Д.Амартүвшин Казакстаны жүдочийг ялж алтан медаль хүртээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ