А.Цолмон мөнгөн медаль хүртэж, Монгол Улс тэргүүлж байна

Бакугийн татамид манай дараагийн жүдоч алтан медалийн төлөө барилдаж торгуулийн оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон А.Цолмон эхний тойрогтоо Азербайжаны Назакат Халилигийг, хоёр дахь тойрогтоо  Туркийн Аясе Арка, Шведийн Жили Коенийг тус тус ялж алтан медалийн төлөө Финландын Яана Сандбергтэй барилдсан юм. 

Манай жүдоч өнгөрсөн гуравдугаар сард Туркт болсон гранпригээс хүрэл медаль хүртэж байсан ба ийнхүү амжилтаа ахиулж байна.

Одоогоор Бакугийн Их Дуулгад Монгол Улсын жүдочид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар хошуучилж явна.

Н.Умард

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ