УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шүүнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тэднийг олон нийтийн газар танхайрсан хэмээн Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан нь тогтоогджээ. Тэгэхээр хуулийн дагуу түүнд 5-10 жилийн ял оноох хуулийн заалттай юм. Хэргийг сануулбал,Н.Номтойбаяр Тө­рийн ордны хойд талд байрлах “Tri skell” бааранд иргэн Б-г хут­галж гэмтээсэн гэдэг. Гэвч тэрээр танхайрсан үйлдлээ хү­лээн зөв­шөөрөхгүй, “мунзуй” хо­чит Г.Ням­дорж үйлдсэн, би бу­руу­гүй хэмээн олонд мэ­дээлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ