“Хүнсээ хэмнэе” эхэллээ

Өнөөдөр дэлхийн хэмжээнд хүн амын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж буй үр тарианы 30%,сүү, сүүн бүтээгдэхүүний 20%, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45%, мах, махан бүтээгдэхүүний 20%, улмаар нийт үйлдвэрлэж буй хүнсний 1/3 хэсэгтэй тэнцэх, нэг их наяд ам.долларûí өртөг бүхий1.3 тэрбум тоннхүнсний бүтээгдэхүүнсүлжээний аль нэг шатанд муудаж, хаягдаж байна .
Бид өнөөдөр үр тарианы 30%,сүү, сүүн бүтээгдэхүүний 20%, хүнсний ногоо, жимс жимсгэнийн 45%, мах, махан бүтээгдэхүүний 20%-ийг муутгаж, хэрэглэхгүй хаяж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад хүнсний хорогдол, хаягдлын хэмжээ нь хүнсний сүлжээний сүүлийн шатанд их тохиолддог бол хөгжиж буй орнуудад ургац хураалт, хадгалалтын шатанд их гардаг байна.
Энэхүү хорогдож, хаягдсан нийт хүнсний зөвхөн 1/4- тэй тэнцэх хэмжээний хүнсээр дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдсэн нийт 870 сая хүн амыг тэжээхэд хүрэлцэнэ гэсэн судалгаа байдаг. Энэ нь хүнсний хорогдол, хаягдлын асуудлаар онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг нотолж байна.
Аливаа улс орон хүнсний хорогдол, хаягдал хор уршигийн талаар олон нийтийг хамарсан дорвитой арга хэмжээ авахгүй бол тухайн улс орны хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг байна.Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ талаар дорвитой арга хэмжээ, судалгаа, шинжилгээ огт хийгдээгүй байна.
Монгол улсын төлөөлөл 2013 оны 8 дугаар сард Хүнсний хорогдол хаягдлын асуудлаар Ази номхон далайн бүсийн дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцож, хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах бүсийн улс орнуудын хамтарсан зөвшилцөлднэгдсэн билээ.
Үүний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Хүнсний хорогдол, хаягдлын асуудлаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм.
Бид НҮБ-ын ХХААБ-д энэ талаар хамтран ажиллах хүсэлтээ мөн гаргасан бөгөөд энэхүү хүсэлт маань ажил хэрэг болон өнөөдөр бид Монгол Улсад Хүнсийг Хэмнэх талаар үндэсний хэмжээний кампанит ажлыг эхлүүлж байна.
Энэхүү компанит ажлын үр дүн нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол улсын хэмжээнд Хүнсний хорогдол, хаягдлын бууруулах чиглэлээр үндэсний хэмжээндавч хэрэгжүүлэх томоохон ажлын үндэс суурь болно гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ