Оросууд Украины онгоц руу гал нээжээ

Украины Улсын хилийн албанаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Пүрэв гарагийн 13 цагийн үед, Улсын хилийн албаны нисэх онгоцыг Оросын хяналтад орсон Крымын хил орчимд эргүүл хийж байхад Армянск тосгоны ойролцоо байрладаг, Оросын шалган нэвтрүүлэх цэг дэх хуягт танкнаас гал нээсэн” гэжээ. Хилийн эргүүл хийж явсан Украины нисэх онгоц руу Оросын тал хоёр дахь удаагаа гал нээсэн тохиолдол гарч байна. Энэ сарын 8-ны өдөр тус бүс нутагт ажиглалт хийж байсан Украины нисэх онгоц руу анх удаа гал нээсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ