Найз залуутайгаа загас наадуулах цаг боллоо

Үерхээд удсан хирнээ найз залуутайгаа загас наадуулж амжаагүй байна уу? Тэгвэл асуудлын гарцыг хамтдаа ольё. Жилээс илүү хугацаатай үерхсэн бол загас наадуулах талаар бодож үзэх хэрэгтэй.Та хоёр бие биедээ хайртай, хүндэлдэг ч харилцаанд чинь үл ойлголцол үүсээд байна уу? Тэгвэл харилцаандаа шинэчлэлт хийх цаг ирлээ. Өмнөх хэвшил байдлаа орхиж найз залуутайгаа загас наадуулаад үзээрэй. Та хоёрын харилцаа огцом сэргэсэн байх болно. Шинэ зүйл туршиж үзмээр байгаагаа хэл.Нэгэн хэвийн зүйл уйтгар дагуулдаг. Тийм ч учраас бүсгүй та хайртыгаа шинэ зүйлд өдөөж, халуухан байх ёстой.

Хайрт чинь халуухан тоглоомонд бэлэн бол түүнийг удирд.Санаачлагатай эмэгтэй ямар ч цаг үеийн манлайлал болдог. Тэгвэл хайрттайгаа байхдаа ч санаачлагатай байж, түүнийхээ “болдоггүй борыг” жаргаах хэрэгтэй биз. Халуухан, хөдөлмөрч эмэгтэй эрчүүдийн хүсэмжит эмэгтэй гэдгийг сана. Бэлгийн хавьтал хариуцлага дагуулдаг. Хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ бол эрсдэл тийм ч учраас хүсээгүй жирэмслэлт, өвчинөөс өөрийгөө болон хайртыгаа хамгаалах хэрэгтэй. Бэлгэвч соёлтой хэрэглээ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ