Б.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчид өрсөлдөхөөр боллоо

МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр боллоо. Намын удирдах зөвлөлөөс Бага хурал руу санал болгосон дөрвөн хүний нэр дээр санал хураалт явуулж тоолсны дараа Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын санал 41 хувьтай тэнцсэнээр хоёр дахь шатны санал хураалтад тунаж үлдэн Д.Оюунхорол 12.5 хувь, Д.Лүндээжанцан 7 хувийн санал авч хасагдсан юм.

Харин дахин санал хураахад нэр дэвшигч нар 113, 113 саналаар тэнцэж улмаар дахин саналт хураалт явуулахаас аргагүйд хүрсэн.

Харин гурав дахь санал хураалтад Ө.Энхтүвшин 109 төлөөлөгчийн санал авсан бол Б.Бат-Эрдэнэ түүнээс есөөр их буюу 117 төлөөлөгчийн санал авч ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр боллоо.

Н.Умард

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ