"Түр хамгаалах байр"-ыг Тахарын алба хамгаалахаар болжээ


Нийслэлийн цагдаагийн газар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс сэргийлэхшинэ хэлтэстэй болсон. Уг хохирогчийг хамгаалах, хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй ажиллах хэлтэс нь 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Мөн тус хэлтсийн дэргэд хүчирхийлэлд өртөгсдийг байрлуулах “Түр хамгаалах байр” үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгвэл энэхүү байрыг шинээр байгуулагдсан Тахарын алба чиг үүргийнхээ дагуу хамгаалалтад авч ажиллахаар болжээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас санаачлан Эрдэнэт, Дундговь аймагт “Түр хамгаалах байр” байгуулах юм байна. Мөн Сүхбаатар, Говь-Алтай, Завхан зэрэг аймагт хохирогчдод зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байртай болохоор ажиллаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ