Улаанбаатарт 1-3 хэм дулаан

2014 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус,Их нууруудын хотгороор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 0-5 градусдулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно.Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 857гектопаскаль байлаа. Даралт буурч байгаад өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ