АНУ-д цагдаад буудуулж нас барсан С.Эрдэнэбилэгийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоохоор ажиллаж байна

40 настай С.Эрдэнэбилэг гэх залуу энэ сарын 9-нд АНУ-ын Иллинойс мужид цагдаад буудуулж нас барсан тухай мэдээлэл АНУ-ын хэвлэлүүдэд гарсныг мэдээлсэн.
Эх сурвалжид дурдсанаар С.Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа цагдаад бүртгэгдэж байсан гэнэ.
Иллинойс мужийн Бафало Гроув, Слипи Холлоу сууринд хулгай, хууль зөрчсөн хэргээр мөн баривчлагдаж байжээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд С.Эрдэнэбилэг Бафало Гроув дахь гэртээ найз бүсгүйгээ 20-30 удаа цохиж, танхайрсан хэргээр саатуулагдсан байсан талаар ч нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг бичсэн байна.
Хэргийн талаар тодруулж байгаа учир Гадаад хэргийн яамны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Харин ар гэртэй нь холбогдохоор ажиллаж байгаа аж.
Ер нь гадны улс оронд байгаа манай улсын иргэд янз бүрийн шалтгаанаар амь насаа алдах тохиолдлууд нэлээдгүй гардаг байна.
Өнгөрсөн онд л гэхэд нийт 53 иргэн гадны улс оронд амиа алдсан гэх мэдээлэл байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ