Крым даяар санал асуулга явагдаж байна

Өнөө өглөө Украины харьяа Крымийн автономит бүгд найрамдах улс даяар санал асуулга эхэлсэн ба ямар нэг асуудалгүйгээр тайван үргэлжилж байна. Санал асуулгын дүнгээр Крым ОХУ-ын харьяалалд орох эсэхийг шийдэх юм.

Крымийн хойгийн иргэдийн дийлэнх буюу 60 хувь нь орос иргэд байдаг учир энэ санал асуулгын дүн эхнээсээ тодорхой хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Украин болон АНУ, Европын холбоо тэргүүтэй өрнөдийнхөн санал асуулгыг эрс эсэргүүцэж байгаа бол ОХУ энэ явдлыг зөв зүйтэй хэмээн дэмжиж, ажиглаж байна.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин санал асуулгын дүн Крым Оросын мэдэлд орохыг хүссэн үр дүнтэй гарсан нөхцөлд хүлээн зөвшөөрч тэднийг өөрийн орны нутаг дэвсгэр, оршин суугч иргэд хэмээн үзэж хууль ёсны дагуу хамгаалах болсноо мэдэгдээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ