Сураггүй болсон онгоцны холбоо барих төхөөрөмжийг санаатайгаар салгасан нь тогтоогджээ

Сураггүй болсон“Бойнг 777” онгоцтой холбоотойгоор Малайзын ерөнхий сайд Нажиб мэдээлэл хийлээ. Тэрээр шинэ мэдээ дуулгасан бөгөөдМалайзын сураг тасарсан нисэх онгоцны холбооны төхөөрөмжийг санаатайгаар хаасан байна, нислэгийн шугамыг ч санаатайгаар өөрчилсөн байна.

Өдгөө нисэх онгоцны сүүлчийн байрлалыг тогтоох боломжгүй байна. Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, уг нисэх онгоц хиймэл дагуултай хамгийн сүүлд Малайзын цагаар энэ сарын 8-ны өглөөний 8 цаг 11 минутад холбогдсон байна гэжээ.

Нажиб, сураг тасарсан онгоц барьцаалагдсан тухай хэвлэлүүдийн мэдээлэлд хандуулж, Малайзын тал онгоц барьцаалагдсан тухай бүх таамаглалыг шалгаж байна. Дараачийн шатанд эрлийн ажлыг Энэтхэгийн далайд голлон хийх болно гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ