Дамбын Хишгээгийн хүүд тэнсэн харгалзах ял оноолоо

Дамбын Хишгээгийн хүүд холбогдох шүүх хурал болж, түүнд тэнсэн харгалзах ял оноолоо. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4-т зааснаар гурван жил, найман сарын хорих ялыг оногдуулж. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар хоёр жилийн хугацаагаар тэнсэлсэн байна.
Ингэснээр Х.Энхжин нь хуулийнхны хараанд байж, гадагшаа явах эрхгүй, хорооны цагдаадаа сар бүр очиж бүртгүүлэх болж байгаа юм.
Хэргийг сануулбал, Х.Энхжин өнгөрсөн есдүгээр сард “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг.
Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ