Э.Эрдэнэжамъянгийн шүүх хурал хойшиллоо

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь түүний өмгөөлөгч хуралд ирээгүй байна.

Э.Эрдэнэжамъянг Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн.

Энэ нь хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан буруутган шүүхээр болоод байгаа юм. Хэдийгээр Интерполоос Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Э.Эрдэнэжамъянгаас болж хайхаа зогсоогоогүй гэсэн бичгийг хүргүүлсэн ч заавар шүүх хурлаас орох ёстой гэж манай хуулийн байгууллагын зүгээс үзэж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ