СЗХ-ны дэд дарга Г.Хэрлэнд зодуулсан ажилтан ажлаасаа халагджээ

Шинэ оны өмнөхөн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн ажилтнаа зодсон хэрэг гарч байв. Тодруулбал, Г.Хэрлэн ньхорооныхооЭрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газрын дарга И.Цэрэн-Онолтыг бусадтай бүлэглэн зодож, танхайрсан юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгааг эх сурвалж мэдээлж байна.
Тэгвэл Г. ХэрлэнИ.Цэрэн-Онолтын хариуцдаг Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газрыг татан буулгасан байна. Үүнийг Г.Хэрлэн Санхүүгийн зохицуулах хороо газар, хэлтсээ бүтцийн өөрчлөлт хийж байна хэмээн тайлбарласан ч И.Цэрэн-Онолтоос болж татан буулгалаа, хувийн өш хонзонгоор хандаж байна хэмээн ажилчид нь хардаж байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ