Татварын байцаагч Ц.Туяагийн ялыг хэвээр үлдээлээ

Мэргэжил нэгт нөхрийгөө 75 удаа хутгалж хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяагийн ялыг дээд шүүхээс хэвээр баталлаа.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 22 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Гэвч тэрээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан ч ийнхүү хэвээр үлдээлээ.

Ц.Туяа нь согтуурсан үедээ 2013 оны 7 дугаар сарын 1-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны 8 дугаар давхарт Э-г өөрийнх нь амьдралд саад болсон гэж өширхөн, өс хонзонгийн сэдэлтээр, 75 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ