Боловсролын салбарыг "Мүүнжүүлэх" Б.Насанбаярын ээлжит төлөвлөгөө

Улс орны ард иргэдийн сэтгэлгээний гол цөм болж, эх хэлний яруу тунгалгийг хүмүүсийн зүрх сэтгэлд илэрхийлдэг чухал хэрэгсэл болох Уранзохиолын хичээлээр “оролдох” гэсэн санаархлынхаа төлөө олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан Б.Насанбаяр хатагтайг Мүүнийн урсгалын гол төлөөлөгчдийн нэг гэдгийг дээр дооргүй бүгд сайн мэдэж байгаа.
Б.Насанбаяр нь Мүүний шашныг үндэслэгч Сан Мён Мүүн хүү Хён Жин Мүүны санаачилсан АНУ-д бүртгэлтэй “Global Peace Festival Foundation” байгууллагын “Global peace youth Corps” хэмээх салбар нэгжийн Монгол дахь ерөнхийлөгч, салбарын захирлаар ажиллаж байсныг хүмүүс мэднэ.
2011 оны 11 дүгээр сарын 24-27 өдрүүдэд Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 30-нд гаргасан 239 дүгээр тогтоол ёсоор бол “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам”,харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад суваг, сурвалжаар явуулж байсан зар сурталчилгаагаар бол “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ын зохион байгуулагчаар Б.Насанбаяр ажиллаж байсан төдийгүй тэрээр “Дэлхийн энхийн их наадам” ТББ нь Монгол Улсад бүртгэлтэй, Сан Мён Мүүн хүү Хён Жин Мүүн хэмээх солонгос хүний үүсгэн байгуулсан АНУ-д бүртгэлтэй “Global Peace Festival Foundation” байгууллагын манай улс дахь салбарын тэргүүн гэдгээ хэлж танилцуулсан байдаг аж.
Хүн ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх. Гэхдээ Мүүн бол шашин биш, хүний оюун санааг мунхруулсан гаж урсгал юм. Өнөөдөр манай улсад энэ урсгалд нэгдсэн 5000 идэвхтэй гишүүн байдаг ба эдгээр хүмүүсийн зарим нь нөлөө бүхий албан тушаал хашиж, Монголын улс төрд орчихсон явж байгаа аж. Мүүнийхэн улс төрчдийг урхидан өөрийн болгох асуудалд анхнаасаа анхаарал тавьсан ба амжилттай ажиллаж байгаа болно. Мүүнийхэн олон улс төрчдийн сонгуульд хөдөлгөөний залуусаа ашиглан материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан. Мүүнийхэнд өөрсдөө мэдэлгүй ашиглуулсан улс төрчид бас их байдаг.Мүүнийн урсгалын мөн чанар нь оюун санааны, бие махбодын БООЛЧЛОЛЫН нэн орчин үеийн зүсээ хувиргасан хэлбэр гэж учир мэдэх хүмүүс үзэж байна. Монголчууд бидний үр хүүхдийг оюун сэтгэлгээгүй, төрсөн эцгийгээ ч эцэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, харийн гэр бүлийн хоёр хүнийг миний төрсөн эцэг эх гэж үздэг, тэднийхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй ЖИНХЭНЭ МАНКУРТ боол болгон хувиргах санаархлаа хэрэгжүүлэхээр энэ чиглэлийн төлөөлөгч, эрх мэдэл бүхий эрхмүүд улайран зүтгэж байна. Үүний нэг тод жишээ болгон нэгэн сонгон шалгаруулалтын талаар эх сурвалжид мэдээлснийг зориуд дурдахыгхүслээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын Боловсролын их сур¬гууль /МУБИС/,Ховд их сургуулийн /ХИС/ за¬хирлын албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг нэг зэрэг зарлажээ. Өдөр тутмын хэвлэлд гарсан уг зарын нэр л өөр болохоос зорилго төстэй, агуулга ижил баймаар атал дотор нь том ялгаа зөрүү байгаа аж. Үүнийг дурдахын өмнө, эхлээд уг хоёр сургуулийг товчхон харьцуулъя.
МУБИС 1951 онд байгуулагдсан бол, ХИС-ийг баруун бүсийн багш бэлтгэх зорилгоор 1979 онд МУИС-ийн харьяанд байгуулж байжээ. Өнгөрсөн хичээлийн жилд МУБИС-т 2495 оюутан шинээр элссэн байхад, ХИС 865 оюутан элсүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, одоо суралцаж буй оюутны тоо 4-5 дахин зөрүүтэй гэсэн үг. Хоёулаа багш мэргэжилтэн бэлтгэж төгсгөдөг гэдгээрээ улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой сургуулиуд. Гэхдээ зах зээлд дөрөв дахин олон багш нийлүүлж байгаагаараа МУБИС-ийн удирдлага, зохион байгуулалт илүү хариуцлагатай, даацтай байх ёстой. Гэвч БШУЯ-наас зарласан сонгон шалгаруулалтаас харвал бодит байдал ондоо бололтой.ХИС-ийн захиралд доктор, профессор цолтой байх, тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд боловсролтой, боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдах албан тушаалд доод тал нь таван жил ажилласан, шаардлагатай гэвэл их, дээд сургуульд ажилласан, багшлах, эрдэм судлалын ажлын туршлагатай байх, менежмент, эрх зүйн зохих мэдлэгтэй байх гэх мэт зүйлсийг ерөнхий шалгуурт тусгасан атлаа харин түүнээс хамаагүй том сургууль болох МУБИС-ийн захирлын шаардлагад дээрхийг дурдахдаа профессор цолтой гэдэг шалгуурыг хасчихсан байх юм.
Өнгөрсөн онд, наадмын дараахан МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн ректорууд тодорсон. ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар анагаах ухааны доктор, профессор, ШУТИС-ийн захирал Б.Очирбат доктор, профессор, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга доктор, профессор цолтой байсан. Харин МУИС-ийн захирал А.Галтбаяр ганцаараа доктор цолтой байсан юм. Гэвч салбар сургуулийн хамт олон нь хүлээж авахгүй гэж эсэргүүцэл илэрхийлж нэг хэсэг тэмцэлдсэн нь саяхан. Энэ нь, том байгууллагын удирдлагад хүлээн зөвшөөрөгдсөн “том” хүнийг л томилох хэрэгтэйг нотолж буй үйл явц юм .
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ