О.Магнай: Мөнгөтэй байж болно, хүчтэй байж болно, би айхгүй ээ

Хэдхэн хоногийн өмнө “Аса” циркийн эзэн Д.Дагвадорж хэвлэлийнхэнд хандан О.Магнай асуудлыг улстөржүүлж байна, намайг оролдож боль эхэллээ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус асуудлаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хариу байр сууриа илэрхийллээ.
Ингээд түүний юу ярьсныг товчлон сийрүүлье. Циркт хийсэн менежментийн хувьчлалын гэрээнд худалдагч, худалдан авагч талууд урлагийн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах хангалттай үндэслэл байна гэж үзнэ.
Өнөөдөр илрээд байгаа нөхцөл байдал ямар байна вэ гэвэл Улсын циркийн ажиллагсдын тоог цөөрүүлсэн. Нийгмийн даатгалын газраас гаргаж өгсөн мэдээллээр 2008 онд 146 ажиллагсадтай байсан цирк 2014 он гэхэд 62 болон цөөрчээ. Түүнчлэн анх хувьчлахад 42 амьтан байсан. Одоо нэг нь ч үлдээгүй байна. Тэд тайлбарлахдаа хөгшрөлт явагдсан гэсэн. Энэ бол тайлбар биш. Амьтан болсон хойно хөгширнө. Гэхдээ сэлбэх хэрэгтэй байсан. Дээрээс нь циркийн үйл ажиллагааг тогтмол явуулаагүй, барилга байгууламжийг зориулалтын бусаар ашигласан байгаа юм.
Гэрээ хэрвээ хүчингүй болсон тохиолдолд “Аса” группын Улсын циркэд оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөх үү, үгүй юу гэдэг яригдана. Бид 9 сарын хугацаа өгчихөөд байгаа. Яг өнөө маргаашгүй гэрээг цуцлаад Улсын циркийг буцаан авна гэж ярьсан хүн байхгүй байгаа. “Аса” групп циркийг хувьчилж авахдаа жилдээ 64-99 хүртэлх тоглолт хийнэ гэж үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргээ харамсалтай нь биелүүлээгүй. Нөхдүүд өөрсдийгөө цирк тоглуулсан гэж ярьж байгаа. Ингэхдээ нэг тайлан тоглолтод хэдэн жонглёр тоглуулснаа цирк гээд байгаа юм. Ингэж ард түмнийг хуурч болохгүй. Ер нь төрийн хүчирхэг байдал юугаар илэрдэг вэ гэхээ хууль хүн бүрт адил тэгш үйлчилдгээрээ илрэх ёстой. Хүн бяртай байж болно, мөнгөтэй байж болно гэхдээ хууль бол адилхан үйлчилнэ. Гэхдээ тэд хэнийг ч айлгаж чадахгүй” хэмээн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ