Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр Монгол Улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байгаа бөгөөд 11:40 цагаас Д.Сүхбаатарын хөшөөнд Батлан хамгаалах яамны удирдлагууд болон ахмад дайчид цэцэг өргөх аж.
Мөн 12.30 цагаас Зэвсэг хүчний салбарт ажиллаж байгаа, байсан шилгүүддээ шагнал гардуулж, Дуурь бүжгийн эрдмийн театрт 14.00 цагаас "Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолттой.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, ахмад дайчид, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ