Эрчvvдийг тэсвэр алдуулдаг хүүхнүүдийн дохиолол

Бугуйнхаа уян зөөлөн арьсыг анхааралд нь өртvvлэхийн тулд ширээн дээр тохойгоор тулан нvцгэрсэн бугуйгаа дээш өргөх

Урд сууж байгаа эрд гэнэ мэт алгаа харуулах

Уруул хэлээрээ имхэрдэн чийглэж, суллах

Нvvрээ vл ялиг хажуулдуулж, нvдээ бага зэрэг онилйгон ширтэх

Хулгайн харц сэм шидэх

Хөмсгөө доош буулган нvдээ яльгvй онийлгож, оношилсон эрээ сэмхэн буландаж харах

Цаад эр чинь таны харцыг мэдмэгц зориуд өөр зvг харцаа шилжvvл. Ингэж зориуд мэдэгдэхээр vйлдсэн “сэм” харц шидэлт эрчvvлд ямар нэг эмзэглэл, цочрол өгдөг.

Уруул. Бяцхан нээгдсэн ам, чийглэг уруул нь бусдыг байтугай таныг, өөрийг тань цочроосон дохиолол юм. Ийм уруул нь эмэгтэй хvний бэлэг эрхтнийг ямар нэг байдлаар санагдуулдаг.

Уруулаа чийглэх юм уу, тослог өнгөлөгчөөр сэргээ. Ийм уруул нь эрчvvдийг гартаа оруулж авахад хамгийн тааламжтай өгөөш болдгоороо онцлог. Хундганы шилбэ, тамхи зэрэг бөөрөнхий гадаргуутай урт биетийг зөөлөн илж, барилах нь ямар ч эрийг ёстой л галзууруулж орхидог.

Энэ нь эрчvvдийн далд орших хvсэл совинд нөлөөлж, бэлэг эрхтнээ таалуулах сэтгэгдлийг нь өдөөдөг юм. Мөн нэг туфлиэ хагас сугалж, буцааж шахан оруулах, зvvлтээ засах гэсэн маягаар хоёр хөхнийхөө хоорондуур хуруугаараа илбэх хөдөлгөөнvvд нь эрчvvдийн өмдөн дотор гал асаасантай адил гэгддэг. Нэг хөлөө нөгөө хөл дээгvvрээ дамнан зөрvvлж суусан эмэгтэйг эрчvvд бvрэн мэдэхийг хичээдэг.

Эдгээр хөдөлгөөнийг vйлдэж байхдаа уг vйлдэлдээ анхаарсан янзгvйгээр хөнгөн ялдамхан дуугаар ярихаа мартав.

Биеийн хэлэмжээр vйлдэх дээрх дохиоллууд харьцагч хvний сэтгэл зvйн тэнцвэрт байдлыг нь алдуулахад зориулагдсан юм. Нэгэнт тийм болсон хvн өөрт итгэх итгэлээ алдаж, улмаар буулгаж авахад тун хялбар болдог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ