Токиог зорих загвар өмсөгчдийн нэрс тодорлоо

“Ariunaa Suri” брэнд 2014 оны “Mercedes Benz Fashion Week Tokyo 2014/15” загварын шоунд 2 дахь удаагаа оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Токиог зорих загвар өмсөгчдөө шалгаруулах зорилготой моделиудын шалгаруулалтыг 3-р сарын 1-нд хийж, 300 гаруй моделиудаас 14 моделийг шалгаруулсан юм.
Өчигдөр загвар өмсөгчдийг танилцуулсан бөгөөд Ч.Сүбэдэй, Ц.Мичидмаа, С.Төгс, Ю.Балжидмаа, И.Төгсөө, М.Намуунцэцэг, Э.Энхболд, Б.Галбадрах, О.Билгүүн, Б.Золбоо, Б.Чинзориг, Т.Оюун-Эрдэнэ, Ч.Хулан, С.Сэлэнгэсүрэн нарын залуус Токиогийн загварын 7 хоногийн тайзнаа алхах нь ээ.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ