Нөхрөө нас барсныг мэдэлгүй бүтэн сарын турш хамт амьдарчээ

АНУ-ын Алабамагийн 78 настай Дорис Кирби гэдэг эмэгтэй бараг бүтэн сарын турш нөхрөө нас барсныг мэдэлгүй нэг гэрт хамт амьдарч байжээ.
Дорисын нөхөр, 76 настай Жесси Кирбийг баасан гарагийн өглөө орондоо нас барсан байсныг цагдаа нар олж илрүүлсэн юм байна. Мөрдөн байцаагч “Жесси өвгөний зүрх муу, эрүүл мэндийн байдал сайнгүй байсан, тэр байгалийн жамаар өнгөрсөн бололтой. Гэхдээ 4 долоо хоногийн өмнө унтаж байхдаа нас барсан” гэжээ.
Унтлагын өрөөний хаалга үргэлж хаалттай байдаг бөгөөд Дорис хөгшин байшингийн бусад хэсэгт амьдарч, хоол хүнсээ хэрэглэн хэвийн байдлаар аж төрж байсан аж. Хөөрхий хөгшин хань ижлээ нас барсан гэдгийг дуулаад эмнэлэгт хүргэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ