Алга болсон онгоцыг Филиппин орчмоос олсон гэсэн мэдээлэл гарчээ

Гуравдугаар сарын 8-нд малайзын нийслэл Куала-Лумпур хотоос Хятадын Бээжин хотыг зорин нисээд сураггүй болсон агаарын тээврийн Malaysia Airlines онгоцыг олсон гэсэн мэдээллийг Хятадын нэгэн сайт мэдээллээ.

Энэхүү мэдээнд онгоц Филиппин орчмоос олджээ. Онгоц далайн усан дунд байгаа бөгөөд зорчигчид аврагчдыг хүлээж байгаа гэнэ.

Зорчигчдыг аврахаар Индонез, Вьетнам, Филиппин, Сингапур зэрэг зургаан улс аврах завиа яаралтай ирүүлж байгаа гэх мэтээр бичжээ.

Ингэж Хятадын нэгэн сайтад мэдээлсэн байна. Үүнийг энд дарж үзнэ үү.

Энэ мэтчилэнгээр дэлхий нийт анхаарал хандуулж буй уг асуудлаар маш олон таамаг, сураг ажиг гаргасаар байгаа ч баттай сураг одоо болтол алга байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ