Зоогийн газраа дампуурлаас аврахын тулд зөөгч бүсгүйчүүдээ тайчжээ

Испанийн Таррагон хотын Эрик II хэмээх зоогийн газрын эзэд дампуурахын даваан дээр шинэ арга сэдэж, бизнесээ аварч үлджээ.
Тэд зөөгч бүсгүйчүүдэд хандан, зөвхөн дотуур хувцастайгаа хүмүүст үйлчлэхийг санал болгосон байна. Үүний дараа тус зоогийн газарт хүмүүс олноор үйлчлүүлж эхлэв. Ийнхүү шалдан шахуу зөөгчид эздээ дампуурлаас аварчээ.
Зоогийн газрын эзэгтэй Лоли Каррильо "Бид үйлчлүүлэгчдийг татахын тулд ийм арга хэрэглэхээс өөр аргагүй байсан. Гэхдээ зөөгч хүүхнүүд маань ажлын байраа алдахгүйн тулд өөрсдөө үүнийг санал болгосон" гэж мэдэгдлээ. Энэ зоогийн газрыг орон нутгийн телевизээр үзүүлсний дараа "Reus L'Hora Violeta" хэмээх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага цагдаад хандан, гомдол гаргажээ. "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг зүй бусаар шулж мөлжиж байна. Ажилчдаа дотуур хувцастай үйлчлэхийг шаардан, татгалзсан тохиолдолд ажлаас хална гэж сүрдүүлсэн" хэмээн тус байгууллага зоогийн газрын эздийг буруутгажээ.
Харинэзэгтэй Лоли Каррильо "Энэ бол манай гэр бүлийн бизнес. Ах маань ч гэсэн үүнийг хууль зөрчсөн хэрэг биш гэж байгаа. Дотуур хувцастай үйлчлэхийг бид сексизм гэж үзэхгүй байна. Тэгээд ч 7 хоногийн тогтсон өдрүүдэд ингэж ажиллаад үлдсэн өдөр нь жирийн хувцастай үйлчилдэг" хэмээн өөрсдийгөө өмөөрөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ