В.И.Лениний музейн түлхүүрийг хүлээлгэн өгнө

Өнөөдөр 13:00 цагт ТӨХ, ССАЖЯамны хамтарсан ажлын хэсэг шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейг хүлээн авах үйл ажиллагаа болно. ТӨХ-оос МАН-ын удирдлагуудад В.И.Лениний музейг шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэж өгнө үү хэмээн албан тоотоор хандсан юм байна. Уг албан тоотод зааснаар энэ өдөр тус намын холбогдох албаныхан шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейн түлхүүрийг хүлээлгэн өгөх ёстой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ