“Харанга”-ын Х.Лхагвасүрэн МУГЖ болно

“Харанга” хамтлагийн дуучин МУСТА Х.Лхагвасүрэн МУГЖ цолоор энгэрээ мялаана гэсэн “бор шувуу” нисэх боллоо.

Өнөөдөр тус хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаатар твиттер хуудастаа “Сайхан мэдээтэй өдрийг угтацгаая, жиргээчид ээ! “Харанга”-ын дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ боллоо” хэмээн жиргэв.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг эх сурвалжаас тодруулахад гавъяат болж байгаа талаар нь өөрт нь утасдаж мэдэгдсэн бөгөөд МУГЖ цол, тэмдгээ энэ баасан гаригт Ерөнхийлөгчөөс гардан авах аж. Зарим сайтуудаар түүнийг өчигдөр гавъяат цолоо авсан гэх мэдээ гарсан ч энэ нь ташаа мэдээлэл аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ