МАН Лениний музейн барилгыг өгсөнгүй

Гурван шатны шүүхээс Лениний музейн барилгыг МАН-ын мэдлээс гаргаж, ТӨХ-нд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс ТӨХ болон ССАЖЯ-ныхан өнөөдөр уг барилгын түлхүүрийг МАН-аас авахаар 13.00 цагт Лениний музейд цугласан юм.
Гэвч түлхүүр гардуулан өгөх МАН-ынхнаас нэг ч хүн ирсэнгүй. Энэ талаараа ямар нэг тайлбар өгөхөөс татгалзлаа.
Тодруулбал, МАН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэдтэй холбогдоход "Юу яриад байгаа юм бэ" гээд утсаа салгав. Юутай ч Лениний музейг хүлээж авахаар ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тэргүүтэй ажлын хэсэг очсон болов ч ийн гар хоосон буцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ