Эхнэрээ тэтгэвэрт гаргахгүй гэж эмнэлгийн даргыг АТГ-т өгчээ

Монголын Биосфер, экологийн нийгэмлэг ан амьтан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Монгол орны цоохор ирвэс, суусар булга, хүрэн баавгайг тоолж, ирвэс болон Алтайн шилүүс тоолох зардал багатай, баталгаатай арга зүй боловсруулан “Snowleopard network” сүлжээгээр дэлхийн мий судлаачдад танилцуулсан нь АНУ, ОХУ-ын Ирвэс судлалын хүрээлэнгээс өндөр үнэлгээ авчээ.

Тус нийгэмлэгийн тэргүүн Г.Амарсанаа өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэнг АТГ-т шалгуулахаар өгчээ.

Түүний хэлснээр Б.Галсанцэдэн нь өөрийн булхайтай үйлдлийг мэддэг бүх хүнийг ажлаас нь халж, өөрийн хүмүүсээ оронд нь тавьсан аж.

Эрүүл мэндийн яамнаас явуулсан аудитын шалгалтуудыг танил талаа ашиглан олон жил аргалж ирсэн гэх. “Иймээс Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн санхүүд хөндлөнгийн аудит оруулж, үнэнийг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ