Наоми, Доронин нарын хамтын амьдрал дууссан уу

Супермодель Наоми Кэмпбелл болон түүний амраг, Оросын бизнесмен Владислав Доронин хоёр таван жил үргэлжилсэн харилцаандаа цэг тавихаар шийдсэн бололтой.
Хосуудын салалтын шалтгаан нь Кэмпбеллийн завгүй байдлаас үүдэлтэй гэнэ. Тэрээр "The Face" шоундаа хэтэрхий их цаг зарцуулж хайртай залуудаа цаг зав гаргах нь багассан ажээ.
Харин зарим нэг мэдээллээр тэрбумтан эрийн сэтгэл хөрч, өөр залуухан шаргал үст бүсгүйтэй учирч шоколадан бор бүсгүйгээ тоохоо больсон гэх яриа ч тархаад байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ