“Баруун Цанхи”-ийн тендерийн материалыг энэ сарыг дуустал авна


“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун хэсэгт гадаад, дотоодын компаниудад гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа нь энэ сарын 31-нээр дуусах юм байна. ыГэрээт олборлогч нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадавхитай холбоотойгоор нэг жилийн хугацаанд ажиллах боломжтой гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард Баруун Цанхийн уурхайн нээлтийг хийж, хоёрдугаар сараас хөрс хуулалтын ажлыг “Хишиг Арвин Индустриал” компани эхлүүлсэн. Уг талбайгаас 2013 онд 1-2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ