Д.Ганцэцэг Б.Тамираатай хайр сэтгэлийн холбоогүй гэжээ

"Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонд тоглож олны танил болсон УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгийг жүжигчин Б.Тамираагийн хоёр дахь эхнэрээр тодорчээ гэж хэвлэлүүдээр нэлээд шуугисан. Тэгвэл дээрхи мэдээлэл үнэхээр ор үндэсгүй гэдгийг жүжигчин бүсгүй  хэлжээ. Тэрбээр “Тамираа бид хоёр нэг театрт харъяалагдаж хамтдаа ажиллаж уран бүтээлээ туурвиж яваа залуу уран бүтээлчид, бас энгийн л сайхан найзууд, бидний хэн хэн нь ардаа амьдралтай хүмүү. Ийм худал үнэн зүйл бичиж байхаа больмоор юм” хэмээжээ.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ