Британийн хамгийн баян бүсгүйгээр порно магнатын ач охин тодорчээ


Британийн “The Sunday Times” сонин улсынхаа хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. хүсүүсийн ихэнх нь хатан хааныг хэмээн бодож байтал жагсаалтыг Индия Роуз гэгч порно магнат Пол Реймондын өв залгамжлагч, 21 настай бүсгүй тэргүүлсэн байна. Бүсгүй эгчийн хамт 500 сая доллар эзэмшдэг нь Их Британийн хатан хаан II Элизабетаас 13 сая доллараар илүү гэсэн үг ажээ.
Индия Роузын өвөөг Британийн эротик сэтгүүлийн зах зээлийг үндэслэсэн хэмээн үздэг. Индия“Fault” сэтгүүлийнхээ редактороор ажиллаж байгаа гэнэ.
Эгч дүүс 2008 онд Пол Реймонд өвөөгөө 82 насандаа таалал төгсөхөд нь их хэмжээний өв хөрөнгө залгамжлан авчээ.
Х. Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ