770.0 мянган ширхэг чацарганы суулгац тарина


Манай улс энэ хавар жимс жимсгэнэ тарих, үрсэлгээ хийх төлөвлөгөөг гаргажээ. Жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн тухайд 770.0 мянган ширхэг чацарганы суулгац, 1.4 га-д тариалах 60.0 мянган ширхэг гүзээлзгэний үрсэлгээг тус тус нийлүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл шалгаруулж, 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгох ажил эхлээд байгаа юм байна.
Жимс жимсгэнийг огцом хөлдөөж хадгалах хөргүүртэй 11 агуулах, 2 төрлийн 14.1 мянган м2 талбай бүхий 52 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж нийлүүлнэ. Монголд тариалах боломжтой алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилгоор зээлийн дэмжлэг үзүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм байна.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ