“Хүслийн бороо” маргааш олны хүртээл болно

Улсын драмын театраас ажлын гаргаагаа эхэлж, Болгар улсад мэргэжлээрээ суралцаж буй залуу дуучин Л.Солонгийн "Хүслийн бороо" анхны бие даасан цомог бэлэн болжээ.
Дуучин Л.Солонго “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч сэтгээч”, “Цас бид 3” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж, “Амьнаас үнэтэй Монгол” дуугаа өөрийн багш Ардын жүжичин А.Долгорын хамт дуулж олны хүртээл болгосон билээ. Залуу дуучин Л.Солонгийн анхны цомог болох “Хүслийн бороо” маргааш албан ёсоор олны хүртээл болох юм.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ