“Гашуунсухайтын төмөр зам” ХХК байгуулах болов

Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Хамтарсан компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу Эрднэс-Тавантолгой ХК хамтарсан компанийн нийт хувьцааны 17 хувийг эзэмших бөгөөд түүнд ноогдох хөрөнгийг оруулах шаардлагатай болж байна.
“Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулахад хувь нийлүүлэгчид компанийн дүрмийн санд эхний ээлжинд 500,000 ам.долларын хэмжээний хөрөнгийг тус тусын хувьцааны тоогоор төвлөрүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын ээлжит хуралдаанаар үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ