Гаалийн тарифын зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулна

Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Гаалийн тарифийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа. Гаалийн тарифийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг2012 онд шинэчлэн баталсан боловч Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг аль байгууллага хүлээх нь тодорхой бус байгаагаас Зөвлөл тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байна. Гаалийн тариф нь гадаад худалдааны бодлогын арга хэмжээний хэрэгсэл болохын хувьд Гаалийн тарифийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам хүлээж, Зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
ТОВЧХОН:
· Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож, тус ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хороог байгууллаа.
· Ачаа тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийн гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгалаа.
· Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд салбарын болоод орон нутгийн ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ явуулж байгааг зогсоох арга хэмжээ авахыг агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
· “Гудамж төсөл”-ийнхүрээнд аймгийн төвүүдэд хэрэгжих төсөл, арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ