Ж.Толгау: "Бүргэд" Казак түмэнд зориулж байгаа миний бүтээл

Өнөөдөр (өчигдөр) наурызын баяр болж, Казак үндэстэн минь баярлан цэнгэж байна. Тиймээс New.mn вэб сайт уншигч та бүхэндээ Зураач Жанатхааны Толгаутай хөөрөлдсөнөө хүргэж буй юм. Ж.Толгауг найз нөхөд нь Тулга хэмээн дуудаг аж.
Түүний аав Жанатхаан монголын хөөмөл урлагийн нэрт төлөөлөгч байсан юм. Харин Толгау аавынхаа тухай дурсан ярихдаа "аавыг минь өнгөрсөнөөс хойш Хөөмөл урлаг бараг л зогссон гэж хэлж болно доо" хэмээж байлаа.
Харин Толгау монголд анх удаа 300 метр зураг зурсан анхны хүн юм. Түүнчлэн “Намар” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналын эзэн билээ. Ингээд олон юм нуршилгүй түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Таньд эцэх эхээс чинь оноож өгсөн Толгау гэдэг нэр байхад яагаад найз нөхөд чинь “Тулга” гээд байгаа юм бэ?
-Тиймээ манайхан Тулга гэдэг юм. Уг нь бол жинхэнэ нэр маань Толгау.Хүн бүхэн л Тулга гэж дууддаг. Гэхдээ иргэний үнэмлэхний нэр бол Толгау шүү.
-Яс үндсээр нь гадуурхах хандлага мэр сэр ажиглагддаг л даа. Ер нь казак үндэстнийг гадуурхах, нүд үзүүрлэх хандлага байдаг уу?
-Намайг жаахан байхад бол ийм асуудал байсан. Бараг л гадаадын хүн харсан юм шиг. Ямар нэгэн байлдаарказак хүнийг жийдэг, гадуурхах гэх зэрэг.Харин одоо болтийм биш болсон.
-Монгол эх орон маань олон үндэстэн ястны өлгий нутаг. Харин халхчууд дийлэнх нь байдаг. Гэхдээ энэ олон үндэстэн, ястангууд хоорондоо эвтэй найртай өөр өөрсдийн уламжлалт ёс заншлаа хадгалан үлдэж, хойч үедээ өвлүүлж байгаа нь гайхалтай санагдах юм?
-Тийм шүү. Олон сайн тал байдаг. Илүү дутуу муу, муухай зүйлд өртөх нь бага.Хамгийн энгийн жишээ бол ядаж лхоолны хордолго авчихгүй.Эр нөхөрөө дээдлэн хүндлэх, хүнд цай аягалаад өгөхдөө зөв бариад өгдөг ч гэх юмуу олон сайн талууд байгаа. Бас нэг судалгаагаар бусад аймагтай харицуулахад гэр бүл салалтхарьцангүй бага гэсэн судалгаа байсан.Гэхдээ аливаа юм сайн муу хоёр талтай шүү дээ. Зарим талаар хэт их туулширсан зүйлүүд байдаг юм шиг санагддаг. Хэдэн зуун жилийн өмнөх ёс заншлийгөнөөгхүртэл яг тэр хэвээр нь авч явна гэдэг зарим талаараа цаг үетэйгээ хөл нийлэхгүй байгаа юм шиг санагдах л юм.
-Та хүүхэдтэй юу?
-Хоёр хүүхэдтэй.
-Монгол хэл, Казак хэл хоёуланг нь заадаг уу?
-Миний хувьд Казак хэл заах боломж их муу л даа.Яагаад гэвэл би хүүхэд байхаасаа л монгол цэцэрлэгт хүмүүжиж, монгол сургууль төгссөн. Тийм болохоор Казак хэлээрээмуу ярьдаг.
-Таныг казак хүн хэмээн бусдаасөөр байдлаар хандах тал байдаг уу?
-Байдаг. Гэхдээ би тэр бүхийг байхгүй болгодог. Зарим хүмүүс намайг Казак гэдгийг 2,3-н жилийн дараа ч мэдэх тохиолдол байдаг шүү.
-Наурызын баярыг тохиолдуулан та ахтайгаа хамтарч үзэсгэлэн гаргах гэж байгаа. Уран бүтээлч хүний хувьд Казак үндэстний баярт ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байна даа?
- Нэгбүргэдээр л бэлэг барих гээд байж байна. Бүргэд иххийморьтой амьтан шүү дээ. Тийм болохоор огторгуй дээр дүүлж байгаа байдлаар зурлаа.
-Таны зурдаг чиглэл ?
-Абстракт чиглэлээр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ