Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгосын эмнэлэгт зочилжээ

Монгол улсын Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгос улсад байгаа билээ. Тэгвэл тэрээр гэргийн хамт өчигдөрЧежү арал дах Эс-Жунганг Эрүүл мэндийн нэгдсэн төвд зочиллоо.

Түүнээс гадна тус эмнэлэгт Ирак улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны ажилтнууд болон бусад 20 гаруй хүн зочилж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус эмнэлэг нь гадаадын өвчтөнүүдийг хүлээж авахаар бэлтгэж байгаатай холбогдуулан Монгол улсаас зорин ирэх эрүүл мэндийн жуулчдад үзүүлэх бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ бэлэн болсныг танилцуулжээ.

Мөн төрөл бүрийн нарийн мэргэжлийн шинжилгээ авах тусгай тасгууд, өвчтөнд зориулсан VIP өрөөнүүдээ үзүүлж сонирхуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ