Нөхрийн минь шоудах улам ихэссээр л...

Сайн байцгаана уу? Бүсгүйчүүд ээ. Би өөрийн одоо байгаа байдлаа бодож бодож Гоолингоо бүсгүйчүүдтэйгээ зөвлөсөн нь хамгийн зөв шийдэл юм шиг санагдлаа. Би одоо гуч гарч яваа бүсгүй. Нөхөр охин, өөрийн аав ээжтэйгээ хамт амьдардаг. Анх нөхөртэйгээ суухаас л ингэж амьдарч байна. Нөхөр бид хоёрын амьдрал тийм дардан сайхан байгаагүй ээ.

Нөхрийн минь шоудах улам ихэссээр л...

Анх нөхөртэйгээ 18 настай үерхэж эхлэхэд нөхөр маань ар гэрийн амьдрал тааруу байсан учраас дээд сургуульд ороогүй байлаа. Би тэр үед дээд сургуульд сурангаа багшийнхаа санал болгосноор 2-р курсээсээ мэргэжлээрээ ажилладаг байлаа. Нөхөр маань ихэнхдээ халаасандаа нэг ч төгрөггүй байдаг байлаа. Би унаа, гадуур хоолох энэ тэр дээр даадаг байлаа. Хааяадаа боломжоороо хувцас авч өгнө. Тэгэхдээ надад энэ бүхэн зарим тохиолдолд утгагүй санагддаг байлаа. Тэгэхдээ хайртай бол ар гэр баян хоосон ямар хамаа байна гэж боддог байлаа. Тэгэхдээ нөхөр маань ер нь нэлээд шоуднаа. Тэр нь хэцүү байлаа. Зарим тохиолдолд салъя больё гэдэг байлаа. Нөхөр маань тэгээд л гуйна. Буцаад л эвлэрнэ. Ийм маягаар явсаар байгаад нэг гэрт орлоо.

Нөхөр маань дээд сургуульд орлоо. Чамгүй их шоудана. Олон ч шөнө түүнийг ирэхийг хүлээж дэрээ норгож цонх ширтэж хоносон доо. Заримдаа 2 хоног байхгүй болно. Манай хүн аавынхаа машинаар хааяа халтуур хийнэ мөнгө нь гэрт надад нялзахгүй. Тэгээд би сургуулиа төгсөөд ажиллаж байсан газраа гайгүй цалинтай жинхэллээ.

Нөхөр маань ажилд ороогүй л байлаа. Тэгээд бид 2 шоу зарим асуудлаас болж хэрүүл бүүр зодоондоо тулна. Тэр бүрд миний хамгийн буруу зүйл салъя зайл гэдэг үгийг хэлчихдэг байлаа. Заримдаа ч ингэж байхаар салъя гэж боддог үе байлаа.

Би ч цалин гайгүй авдаг өөрийнхөө хэрэглээг бүрэн хангадаг байсан болохоор ажилд ор гэж шаарддаггүй байлаа. Болно доо болно гэж л боддог байлаа. Халтуур хийдэг машинд нь суухад хүртэл би бензин хийдэг байлаа. Заримдаа ч шантарнаа.

Тэр үед нөхөртэй минь нэг охин утсаар яриад л байдаг байлаа. Харамлах хардах сэтгэл төрсөн ч за зүгээр найзууд биздээ гэж боддог байлаа. Яг тэр үед би бэлгийн замын халдварт өвчин авснаа мэдлээ. Тийм юм болно гэж төсөөлөөгүй болохоор маш том цохилтонд орсон доо.

Би нөхөртэйгээ анх удаа бэлгийн харьцаанд орсон өөр эр хүн миний амьдралд байгаагүй тул надад маш хүнд цохилт болж билээ. Тэгтэл тэр балай эмч ахуйн замаар халддаг гэж хэлээд нөхөр маань ахуйн замаар авсан болоод өнгөрөв өө. Одоо бодоход тийм юм гэж юу байх вэ дээ. Бөөн эм тариа болж хүнээс ичиж хулган байж эмчилгээ хийлгэж билээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ