Арга чинь хоцрогдсон байна, улстөрчид өө

Улс төрийн намууд сон­гууль болохоор сэр­дэг байлаа. Өөрөөр хэлбэл, аль нэг ялсан нам нь сонгууль болтол олны анхааралд байж алдаа оноогоо цэгнүүлдэг бол, суудал авч чадаагүй болон олонхи болж чадаагүй хэсэг нь сонгуулиас хойш унтдаг байв. Дөрвөн жилд нэг удаа сэрдэг уламжлал тогтчихоод байсан. Харин 2012 оны сонгуулиас хойш тэд унтсангүй.

Парламентад суудалгүй улс төрийн намууд Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд санаа оноогоо уралдуулж, олонхи болж чадаагүй МАН-ынхан дараагийн сонгуульд ялалт авахын тулд хамаг болж байгаа, бүтээж байгаа юмыг харлуулж харагдуулах пиарын ажилдаа ханцуй шамлан орсон. Тэд олон талаар өөрсдийгөө ха­руулах гэж хичээж байгаа. АН-ыг сонгосон нь алдаа бай­жээ гэдэгт итгүүлэхийн тулд эцсийн хүчээ шавхаж яваа. Жагсаж, тэмцэж, хөхөө өв­лийг ч үл ажран хөдөөгүүр тэ­нэж, өөрсдийгөө өрөвдүүлэх так­тик хэрэгжүүлээд завгүй бай­на. Хаана ч очсон “Биднийг тоох­гүй байна. Бид дандаа зөв юм ярьдаг, хэлдэг. Эгэл иргэдийнхээ амьдралд наал­дах хуулийг хүртэл хэдэн ар­ваар нь боловсруулсан ч хэн ч тоож хэлэлцэхгүй юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Өчигдөр 08 цаг 16 мин