“Арева Монгол” юуны учир санамж бичигт гарын үсэг зурах үеийг далимдуулан мэдээлэл хийх болов

“Дэлхийн олон оронд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг “АРЕВА” групп нь Францын Төрийн өмчит кампани юм. “Кожеговь” ХХКнь Францын “АРЕВА НС” компанийн салбар болох “Арева Монгол” ХХК-ийн 100 хувь салбар компани. “Кожеговь” ХХК нь 1997 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ба ирэх жилүүдэд ураны бүтээгдэхүүн болох "шар нунтаг" үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуул хийж байна” хэмээх тодорхойлолттой “Арева Монгол” компанийн талаар сайнаасаа саар мэдээлэл илүүтэй цацагддаг гэж хэлж болно.

Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд 18:00 цагаас “Арева Монгол” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант мэдээлэл хийх тухай мэдээлэл чих дэлслээ. Өнгөрсөн жил сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийснээс хойш нам жим байснаа ямартай ч үйл ажиллагааныхаа талаар ийнхүү мэдээлэл хийхээр болоотохов. Түүний хувьдМонголын бизнесийн зөвлөл, Хөрөнгө оруулалтын газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр далимдуулан мэдээлэл хийх юм байна. Чухам юуны учир хоёр байгууллагын санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг далимдуулан мэдээлэл хийх болов гэдэг нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татаж байгаа аж. Учир 18:00 цаг гэдэг бол ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагын ажил тарах, мөн өдөр тутмын хэвлэлүүдийн дугаар шилжих цаг, мөн телевизүүдийн мэдээ ч бэлэн болчихсон байдаг үе гэж хэлж болно. Тиймдээ ч хэрэг болгож, эсвэл захиалахгүй л юм бол “Арева Монгол”-ын ерөнхий захирлын мэдээлэл тэр бүр хэвлэл мэдээлэлд хүрэхгүй гэж хэлж болно.
Тэгэхээр компанийн албан ёсны байр сууриар хэвлэлийн хурал зарлаад мэдээлэл өгч болох байхад элдэв шуугиан үүсгэлгүй “эрлийз” цагт мэдээлэл хийх болсон нь ийнхүү хардлага дагуулахад хүрсэн гэхэд болно. Сүүлийн үед “Арева Монгол”-ыг эсэргүүцсэн хөдөлгөөн ширүүхэн өрнөж байгаа. Тиймдээ ч Дорноговь аймгийн Улаанбадрах сум устах аюулд орсон. Учир нь эл суманд үйл ажиллагаа явуулж буй дэлхийд хар мөртэй хэмээн данслагдсан Францын цуутай “Арева Монгол” гэгч компани уран олборлосноос болж эл нутгийн ихэнх оршин суугч нутгаасаа дайжихад хүрсэн талаар мэдэгдсэн байдаг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ